Монголын boy band-үүдийн дундаас хамгийн өндөр боловсролтой, хамгийн царайлаг гэгддэг “Номин талст” хамтлагийн дуучин Хаянхярваа буюу Хаянаа.
Өдгөө улс төрд орсон тэрээр баячуудын спорт гэгддэг “гольфийн мастер”. 15-хан насандаа эхнэр авсан тэрээр гэр бүл зохиогоод хэдийнээ 26 жилийг үджээ.
Эхнэр Урнаатайгаа 1995 оны намар танилцаж, тэр цагаас хойш хөтлөлцөн амьдралыг, зовлон жаргалыг хамтдаа туулахдаа хэн хэндээ халуун хайраа зориулж яваа нь орчин цагт бол ховордсон үзэгдэл гэхэд хилсдэхгүй.
Тэд танилцаад 5 жилийн дараа анхны охиноо өлгийдөж авсан байдаг. Тэдний ууган охин 21 настай. Эрх танхи эхнэрийнхээ хүсэлтээр Х.Танхилуун гэх нэрийг өгсөн нь тухайн үедээ сонин содон нэр байлаа. Охин Танхилуун нь “Хобби” дунд сургуулийг дүүргэж, гадаад оюутан болсон гэнэ лээ. Ковидын улмаас эх орондоо саатаж, ээж аавтайгаа хамт амьдарч байгаа гэсэн. Аав шигээ нүд, хөмсөг болсон хөөрхөн охин ээжтэйгээ энгүй адилхан юм билээ.