Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ирээдүйн Тэргүүн хатагтай нарын хэн нь ХЭН БЭ?
Папарацци

Ирээдүйн Тэргүүн хатагтай нарын хэн нь ХЭН БЭ?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/18/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ирэх зургадугаар сарын 23-нд Монгол Улс ээлжит Ерөнхийлөгчөө сонгоно. Энэхүү сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшихээр болоод байна.

Харин тэдний гэр бүлийн хүмүүс ямар хүмүүс байдаг тухай иргэд тэр бүр мэдэхгүй байх. Иймд нэр дэвшигчдийн эхнэр буюу тэргүүн хадагтайн талаар хүргэж байна.
Хорт хавдраа ялан дийлсэн Л.Болорцэцэг
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн гэр бүлийн хүнийг Л.Болорцэцэг гэдэг.

Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Эхнэр Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ.
У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан талаар өөрийн цахим хуудастаа “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн байдаг.

Мөн 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээж, тэрээр парламентад сонгогдсныхоо дараа “Эхнэрээ эмчлүүлнэ” гэж гишүүнийй албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Учир нь У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг булчирхайн төрлийн хорт хавдартай гэж оношлогдож, БНСУ-д эмчлэгдэж байгаа тухай мэдээлэл гарч байв.

С.Эрдэнийн хоёр дахь сонголт Н.Нинжбадгар


АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн гэргийг Н.Нинжбадгар гэдэг. Н.Нинжбадгар үйлдвэр комбинатад өссөн, эдийн засагч мэргэжилтэй. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч, Молор трейд ХХК гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэжээ.

Ууланд алхахгч Д.Оюунцэцэг


Форум” нэвтрүүлгээр олны танил болсон Монголын цахим технологийн анхдагч Дангаасүрэнгийн Энхбатын гэргийг Дашдаваагийн Оюунцэцэг гэдэг. Тэд Оросод суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ. Д.Оюунцэцэг хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан, англи, орос хэлтэй бүсгүй. “Датаком” компаний үүсгэн байгуулагч Д.Энхбатын нийгмийн зүтгэлтэн болсон замналд гурван хүүхдийн ээж, өндөр боловсролтой гэргийнх нь нөлөө чамгүй их байсан гэлцдэг.Олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй Д.Оюунцэцэгийг ууланд алхагчид харин андахгүй. Тэрбээр “ХАЙРХАН аялагч клуб”-ийн гишүүн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.