“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч “Аримун” продакшны жүжигчин Д.Ганцэцэг хаврын ядаргаанд орж, эмчилгээ хийлгэж эхэлжээ.
Сэргэлэн адтай, алаг нүдэн жүжигчин Д.Ганцэцэг бүсгүйг хүмүүс “Жинжиймаа”, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо” зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон дүрээр нь андахгүй. “Алтан гадас” одонт жүжигчин Д.Ганцэцэг одоогоос 2 жилийн өмнө Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Гэвч урлагаас хөндийрч чадахгүй өнөөг хүрээд байна.
Тэрбээр Улсын драмын эрдмийн театраас гарч сүүлийн жилүүдэд жүжигчин бүсгүй залуу жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Халуун зүрх” кино хийсэн. Энэ кино тэдэнд төсөөлшгүй амжилт авчирсан гэхэд болно. Түүнээс өмнө тэд “Хувьсал” прадокшнд харъяалагдаж байв. Харин “Хувьсал” продакшны найруулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранцэцэгтэй гурван жилээс удаан хамтарч ажиллаагүй.