“Хөөрхөн” тодотголоо үргэлж өөрийн нэртэйгээ хамт авч явдаг бүсгүй бол О.Дөлгөөн. АНУ-аас ирснээсээ хойш дорвитой уран бүтээл хийхгүй байгаа тэрээр бүжигчин болохоор шийджээ.
Энэ тухайгаа өөрийн стори дээрээ тэмдэглэжээ. Тэрээр өөрийн хувийн багшаараа “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч дуучин Намсрайноровын хамтрагч бүжигчин Э.Түвшинзаяаг сонгосон байна.
Э.Түвшинзаяагын хувьд 2009 оноос бүжгийн спортоор хичээллэж буй. СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгсжээ. 2017 онд “Нийслэлийн шилдэг залуу” болсон.Тэрээр олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Монголын анхны бүжигчдийн нэг нь. Тэрбээр 2013 онд спортын дэд мастер, 2015 онд спортын мастер, 2018 онд ОУХМ цол хүртжээ.
Мөн Монголын урдаа барьдаг бүжигчнээс гадна олон улсад багшлах эрхтэй иогийн багш. “Beti dance and Yoga studio”г ажиллуулж, багшилдаг. Тэндээ бүх төрлийн бүжиг, иогийн сургалт явуулдаг. Жүжигчин О.Дөлгөөнөөс гадна модель Номин зэрэг олон танил олон эрхмийн хувийн дасгалжуулагч багш хийдэг.
“Moon dance” хамтлагийн бүжигчин Э.Түвшинзаяа ДАШТ-д завсаргүй зургаан жил оролцсон туршлагатай.