Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлсан. Тэрээр 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм.

Тэрбээр энэ жилийн Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатайгаар түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ. Өдгөө сумогийн дэвжээний хамгаалагчаар ажиллах болсон Хакухо их аварга Токиогийн төв хэсэгт “Рёогокү Кокугикан” ордны ойролцоо байрлах орчин үеийн шийдэл бүхий “Tower manshion” хотхонд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг аж. Түүний энэхүү байр нь Япондоо хамгийн үнэтэйд тооцогддог бөгөөд унтлагийн өрөө, зочны өрөө, гал тогооны өрөөнөөс гадна гурван том өрөөнөөс бүрддэг аж.
Түүний зах зээлийн ханш 150 сая иений үнэтэй бөгөөд голцуу залуу одод амьдардаг юм байна. Байрны нэг сарын хөлс нэг сая иенд хүрдэг гэсэн шүү.

