Дэлхийн 2-р дайны дараа ЗХУ улсаа сэргээхээр завгүй ажиллаж байсан үеийн зургийг Америкийн гэрэл зурагчин Мартин Манхоф Москвад газардснаасаа хойш хоёр жилийн турш авчээ.

Тодруулбал, Мартин эхнэрийнхээ хамт төмөр замаар Орос орон даяар аялсан. 1954 онд буюу Манхофыг ирснээс хойш хоёр жилийн дараа “тагнуул хийсэн” хэргээр ЗХУ-аас албадан гаргажээ. Тэрээр АНУ-ыг зорьсон бөгөөд түүний гэрэл зургууд 60 гаруй жилийн турш шүүгээнд тоосонд дарагдан хэвтсэн юм.
Мартиныг нас барсны дараа түүхч Дуглас Смит Зөвлөлтийн амьдралын тод гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэсэн юм. Олон жилийн турш биднээс нуугдаж байсан гэрэл зургуудыг хүргэж байна.m












