Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор шагнагдсан, өдгөө 90 насны өндөр босгыг даваад буй ХААИС-ийн анхны багш, доктор, профессор юм.
Монголын бүх агрономчдын багш нь болох энэ сайхан буурлын шавь нараас Хөдөлмөрийн баатар 3, төрийн соёрхолт 3, Шинжлэх ухааны гавьяат ажилтан 10 гаруй, Гавьяат агрономич 39, Хөдөө аж ахуйн доктор 200 гаран төржээ. Ердөө том тойм тоо нь энэ. С.Ичинхорлоо багш маань мянга мянган дээд боловсролтой мэргэжилтэн бэлдээд зогсолгүй Монгол Улсын төмсний тариалангийн эхийг тавьж, Шиир-6 сортыг бүтээж, эх орондоо олон арван төмсний сортыг нутагшуулжээ.


