АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ урлагийнхныг дахин сошиалд доромжилж, банзал гуйлгачингаар дууджээ.
Тэрээр “Урлагийнхаан, энэ хулгайч нарын тав, арван халтар цаасыг аваад сонгуульд нь явахаа боль та нар.
Монголын ард түмний тархийг угааж, хулгайч нарыг төрд 32 жил суулгалаа шдээ, энэ хошин шогынхон. Урлагийнхан бүгд ялгаагүй банзалууд. Таван халтар цаас авна, нөгөөх нь сонгуулийн маргааш дуусна, дөрвөн жил гуйлгачин…” гэжээ.
Түүний хувьд өмнө нь Макс хамтлагийн жүжигчин М.Баярмагнай, “Шинэ үе” хамтлагийн ахлагч Н.Ариунболд буюу Бооёо нарыг “гавьяагүй гавьяат” хэмээн хочилж, бухимдлаа илэрхийлж байсан билээ.