“Татар” хамтлаг 18 жилийнхээ ойн босгон фэнүүддээ зориулан олон бэлэг барихаар болжээ. Тэд төрсөн өдрөө тохиолдуулан “Татар” нэртэй койн гаргаж, фенүүдийнхээ санхүүг “өөд татах”-аар болсон байна. Эхний ээлжинд 3 сая ширхэг койн гаргаж буй бөгөөд өнөөдрөөс эхэлж худалдаанд гаргаж байгаа аж.

Тус хамтлагийн хамгийн “хөдөлгөөнтэй” сэргэлэн гэгддэг Мөөжиг буюу Мөнхчулуун энэхүү койныг хариуцан гардан хийж байгаа аж.

