Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ордуудын 12-р сарын зурхай
Папарацци

Ордуудын 12-р сарын зурхай

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/01/2021Сэтгэгдэл байхгүй12 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ жилийн баяр хөөр, догдлолыг мэдрүүлэх 12-р сар нэгний өдрийн мэндийг хүргэе. Шинэ сарын эхний өдөр ордуудын 12-р сарын зурхайг хүргэж байна.


Хонь

Энэ сард ерөнхий төлөвлөсөн ажилдаа сайн зохицон ажиллах боловч жижиг сажиг алдаа гаргаж магадгүй. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих аливаа боломжийг бүү алд. Таны байр суурийг идэвхжүүлэх бизнестэй холбоотой үйл ажиллагаа нь санаанд тань нийцэж ашигтай байх болно. Мөнгө их хэмжээгээр ирж болох ба хурдан алга болж болно. Эртний мөрөөдлөө биелүүлэхэд таатай үе. Энэ ордныхон өөрийн санасан зорилгодоо хүрч дахин эрч хүчтэй болохоо харах болно. Санхүүгийн байдал нэгэн хэвийн бус байна. Хэрвээ сарын эхний хагаст зарлага тогтмол гарч байсан бол сарын сүүлээр баланс тогтворжино. Азтай хувь тавилан таны талд байгаа тул таны хийх зүйл бол үүнийг алдахгүй байх. Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно. Материаллаг бие даасан байдалтай болоход тань таны найз нөхөд тусална. Таны хэнэггүй, өөрийнхөөрөө зан тань аливаа өвчнийг хүндрүүлэх үр дагавартай. Амин дэмүүд, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмүүд ууж эхэл. Ажилдаа бүх хүчээ зарцуулахаасаа өмнө хамтрагчийнхаа айдас санаа зоволтыг багасгахад тусалбал амар амгалан тогтоно.
Үхэр
Та өдөр тутмын бэрхшээлүүдээс холдуулж баяр баясгалан өгч байгаа юу байна түүнд гол анхаарлаа хандуул. Энэ сард хамтран ажиллагсадтайгаа ер бусын тааламжтай харилцаатай байна. Танд удирдагчийн эрх мэдэл ирнэ. Удирдлагын албанд өөрийн хүчийг сориход амжилт ирнэ. Татварын алба, үл хөдлөх хөрөнгийн салбар, нийгмийн байгууллагын ажиллагсдад ажил ихтэй байх болно. Мэдээлэл боловсруулах болон боловсролын салбарт ажилладаг хүмүүст таатай. Танд шинэ ажил санал болговол гэрээнд зоригтойгоор гарын үсэг зур. Мөнгө санхүүгийн хувьд таатай. Бүх зүйлийг эмх цэгцтэй байлгахын тулд ажил дээрээ ч гэртээ ч төлөвлөгөө гарган алхам тутамдаа мөрд. Хэрэв таны хайр сэтгэл утгагүй болвол бүр дуусгавар болсон гэсэн үг. Хосууд бие биедээ санал гомдлоо илэрхийлж, ширүүхэн маргалдах болно. Зохицуулагдаагүй санхүүгийн асуудлууд нь харилцан ойлголцлын байдалд муугаар нөлөөлж болзошгүй. Юм худалдан авах, зугаацан цэнгэх зэргээс үргүй зарлага гарна. Мөнгөний асуудал дээр бусдын тусламж, амлалтад бүү найд. Сарын сүүлээр уран бүтээлч хүмүүсийг аз ивээж, эрхэлсэн ажил нь амжилт авчирна. Гэрээ хэлэлцээр бүтэхгүй эсвэл таны тавьсан нөхцөлөөр явагдахгүй. Материаллаг, хууль санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Таны материаллаг бааз суурь ямар түвшинд байгаагаас үл хамааран бүтэлгүй байх бололтой.
Ихэр
Танд хамгийн зоригтой төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүчирхэг ивээн тэтгэгчид тусална. Тусламж гуйхаас бүү санаа зов. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үзүүлдэг үйлчилгээнийхээ хөлсийг нэмэгдүүлэх тухай бодож байгаа бол одоо тэрнийгээ биелүүлэх цаг. Сарын эхээр таны санхүүгийн байдал арай дээрдэх бөгөөд дампуурлаас мултрах бололтой. Гэхдээ хамаатан ойр дотны хэн нэгнээс тань цагаа олсон тусламж ирвэл талархахад бэлэн байгаарай. Хайр дурлалаас болж сохор мэт, мөн өрөвч энхрий болно. Заримд нь ер бусын тэр байтугай уйтгартай санагдана. Улс төрч, төрийн зүтгэлтэн болох сонирхолтой хүмүүс таатай хандлагыг ашиглан ирээдүйн улс төрийн карьерынхаа үндэс суурийг тавь. Олон зүйлээр нэгэн зэрэг оролдохгүй байхыг хичээхийг од эрхэс танд зөвлөж байна. Таны энергийн түвшин буурч магадгүй. Энэ завгүй цагаар уураг болон нэмэгдэл авах нь мэргэн санаа байж магадгүй. Хэт их ажлын ачаалал таны бүтээлч байдалд саад болж, уур уцаарыг чинь хүргэнэ. Та амьдралынхаа мөн чанар, өөрийнхөө хэн гэдгийг мэддэг тул аз жаргалтай байна. Зугаа цэнгэлд эсвэл онцын шаардлагагүй эд зүйлс худалдан авахаа хязгаарла. Мөрөөдлөө өөрийн тэмдэглэл дээрээ буулгаад, өдөр тутмын амьдралдаа хэрхэн үүнийгээ хэрэгжүүлж болох талаар бод. Бүтээлч байж өөрийгөө юу илэрхийлж байгаа талаар тунгаан бод.
Мэлхий
Энэ сард боловсрол, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Хэрвээ та юу хийхээ мэдэхгүй сандарч байсан бол одоо хувь заяа танд хамгийн дур татам ирээдүйг амлаж байна. Энэ боломжийг бүү алд. Ажлаа дөнгөж нээж буй бизнесмэн, үйлдвэрийн эзэд зээл авах боломжоо алдана. Таны ажлын баяр баясгалан оны эцэст харагдана.Таныг ойлгодог танд санаа тавьдаг, амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Амьдралын шинэ үе эхэлнэ. Мэргэжлийн болон гэрээний тал дээрх бүхий л шинэлэг зүйлийн талаар цаг тухайд нь мэдэж бай. Ямар нэгэн зүйл бүтэлгүйтвэл бүү бууж өг. Аливаа осол бэртлээс зайлсхийхийн тулд машиныхаа гэмтлийг зас, даатгалын баримт бичгээ шалга, жолооны ард гар утсаар бүү ярь. Дотрын өвчин хүндэрч болзошгүй байна. Өөрийн гадаад үзэмж болон гэр орноо сайжруулна. Хувь заяа тань ихийг өгнө. Сайн үйлс бүтээ. Түрүү сард эхэлсэн төсөл амжилттай үргэлжилнэ. Үйлдвэрлэлийн харилцаанд анхаарлаа хандуул. Сарын сүүлээр дээд албан тушаалтнуудтай хийх гэрээ, ажил хэргийн уулзалт, албаны баримт бичиг хэлэлцэхэд тохиромжтой байна. Гэрээ хэлцэлд зоригтойгоор гарын үсэг зур. Санхүүгийн тооцоогоо дахин нягтал. Жижиг гэж бодохгүй бүгдийг дахин шалга. Гэр бүлд зарлага ихээхэн гарна. Амжилт, ялагдал хосолсон түгшүүртэй.
Арслан
Сарын эхэнд та дээд зэргийн баяр хөөртэй, ихэмсэг бадрангуй, содон байх болно. Таны өвөрмөц ер бусын байдлыг хүмүүс магтах болно. Худалдаа наймаатай холбоотой ажилладаг хэн бүхнийг аз ивээнэ. Ямар нэгэн зүйл худалдан авч илүү үнээр зарж ашиг олно. Зохиол бүтээл бичдэг хүмүүсийн хувьд амжилт ололт ихтэй, ахиц гаргахад таатай үе. Урлаг спорт таны анхаарлыг маш их татах бөгөөд та ямар ч зүйл хийсэн маш бүтээлч байж чадна. Ойрын ирээдүйн төлөвлөгөө зохио. Жолооч, явган зорчигчийн аль нь ч байсан та авто зам дээр болгоомжтой зорч. Сарын дундуур мэргэжлийн үйл ажиллагаанд ихээхэн төвөгтэй байдал үүсч магадгүй. Албан ажил эрхэлдэг бол гэрээсээ гарахаасаа өмнө бүх төлөвлөгөөгөө нягталж нэг хар. Шинэ ажил хэрэг ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах, бирж дээр амжилттай тоглох, валютын зөрүүнээс ашиг олох боломжийг бүү алд. Өөрийнхөө шинэ авьяасыг нээн илрүүл. Магадгүй олон жилийн өмнө мартагдсан таны зарим авъяас чадвар сэргэж ч мэднэ. Амрах, дасгал хөдөлгөөн хийхийг зэргийг орхигдуулж болохгүй. Хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул. Харин сарын сүүлээр гэнэтийн зарлагаас зайлсхийж чадахгүй. Хайр дурлал тань энэ үед тайван тогтуун байна. Хэт шүүмжлэл гаргахаасаа болгоомжил. Өөрийн зан араншингаа хянаж олон нийтийн газарт байхаас татгалз. Хамтын ажиллагаа бүтэлгүйтэж магадгүй. Илүү их хэлэлцээр хийх гэж яарах юм бол цаашид харамсах болно.
Охин
Сарын эхэнд ажлын шинэ арга барил нэвтрүүлэх, орчин үеийн шинэ тоног төхөөрөмж эзэмшихэд таатай. Уран бүтээлийн арга эзэмших, гар урлал судлахад амжилттай болно. Сэтгэлээр унагаж байдаг хэрэггүй зүйлсээс салах талаар өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Амьсгалын эрхтэн, уушгины өвчин хөдөлж магадгүй. Биеийн тамирын дасгал хийх, олонтой харьцах, идэвхтэй ажиллаж зугаацахад таатай. Зүрх судасны өвчин тусч болзошгүй. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалаа олох магадлал өндөр байна. Харин аль хэдийн хайр дурлалаа олсон нь сүй тавих эсвэл гэрлэх санал хүлээн авч магадгүй. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө танд өөрийгөө тогтвортой байлгахад тустай. Материаллаг байдлаа засах олон арга байна, гол нь та азтай тохиолдлыг хүлээж гараа хумхин суух ёсгүй. Зарим хүмүүс буяны байгууллагад сайн дурын ажил хийхэд цагаа зарцуулна. Та олон янзын буяны үйлс хийснээ бусдад гайхуулан бахархах хэрэггүй. Харин ойр дотнынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх. Сарын сүүлээр хэвлэн нийтлүүлэх ажлын гэрээ ойрын үед ирж магадгүй. Чөлөөт цагаараа өөртэйгөө адил санаа бодолтой хүмүүстэй урам зориг өгөх яриа өрнүүл. Ажил хэрэгч хандлага, хүч бололцоогоо зүй зохистой ашиглах, үйл хэргээ зөв зохион байгуулах нь эрэгтэйчүүдэд өөрийн нэр хүндийг өргөх, санхүүгийн байдлаа сайжруулахад тус дөхөм болно. Санхүүгийн байдлын тань дээшлэх доошлох нь зөвхөн танаас шалтгаална. Санхүүгийн байдалд анхаарч ажил хэрэгч гэрээ хэлэлцээр хийхийг бодох хэрэгтэй.
Жинлүүр
Та юу хийж чадах, юуг чадахгүйгээ хамгийн сайн мэдэхийн тулд хүн болгоны сэтгэлд нийцүүлэхийг хичээж ядарч унахаасаа өмнө үгүй гэж хэлэх цаг энэ байж болох юм. Үзэсгэлэн худалдаа, технологийн шийдэл зэргийг ойр дотнын мэдлэгтэй хүнтэйгээ хамт сонирхох нь зугаатай байх болно. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, ажлыг дуустал хийж чаддаг хүмүүсийг аз ивээх болно. Зорьсон зорилгодоо итгэлтэй хөдлөх явдал нь шинэ арга замыг олж харахад хүргэнэ. Бат бэх харьцаатай хосуудад бага зэргийн зөрчил үүсэх боловч энэ нь ерөнхий уур амьсгалд нөлөөлөхгүй. Зарлагаа ангилан тодорхойлж сургалт, ажил хэргээ эн тэргүүнд тавих ёстойг сана. Ингэвэл зарим хэрэггүй зардлаа танах, хяналт тавих боломжтой болно. Зарим нэг хүмүүс хэт хурц мэдрэмжээ хамгаалахын тулд өөрийнхөө болон бодит ертөнцийн хооронд үл нэвтрэх хөшиг татна. Сарын дундуур таны амьдралын туршлага нэмэгдэж байгаа нь танд мэдрэгдэнэ. Нөхцөл байдал ба түншүүдийн мэргэжлийн бус үйлдлээс шалтгаалж таны найдвар, төлөвлөгөө нурж болзошгүй. Таны адал явдалд дуртай занд тохирох хэд хэдэн зохион байгуулалттай аялал байгаа тул та дараагийн амралтаа төлөвлөхөөр шийдэх хэрэгтэй байж магад. Нийгмийн идэвхитэй үйл ажиллагаа нь татгалзах аргагүй ашигтай харилцаа холбоо, шинэ танилуудтай болгоно. Өөрийн амьдралын хэв маягтаа нэлээн хэдэн өөрчлөлтүүдийг хийхдээ хэт их мөнгө үрэхээс зайлсхийх хэрэгтэй. Эрүүл мэндтэй холбоотой ялангуяа эмнэлгийн ажилтнуудын худал онош зэрэг эмчилгээний алдаануудыг тоохгүй байж болохгүй. Ямар нэгэн сэтгэл түгшээсэн өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай арга хэмжээ ав.
Хилэнц
Сарын эхнээс шинэ технологийн талаар нухацтай судал. Мэргэжилтэйгээ холбоотой орчуулгын уран зохиолд анхаарал хандуул. Тэндээс та цагаа олсон үнэт зүйлсийг олно. Зарим хүмүүс зохион бүтээх, урлагийн салбараас магтаал сайшаал хүлээж олонд танигдана. Өөдрөг бизнес, сэтгэл хангалуун байдал нь сайн цалин авчирна. Ойрын үед танд сонирхолтой, ашиг орлоготой албан тушаал санал болгоно. Шинэ төсөл хэрэгжинэ. Хувь заяа танд санхүүгийн байдлаа сайжруулах боломж олгоно. Сарын дундуур мэргэжлийн хувьд өсөн дэвжих, мэдээлэл, шинэ мэдлэг хүлээн авахад тохиромжтой. Шинэ харилцаанд болгоомжтой харьц. Азгүй дурлалын золиос болж магадгүй. Ганцаар байж бясалгал хий. Эрүүл мэнддээ анхаар, эрсдэл бага хийж итгэлтэй хүмүүстэй хамтран ажилла. Эрчүүд шагнал, бэлэг, эсвэл хожил авч магад. Хайр дурлалдаа өөрчлөлт хийх хүсэл, найз бүсгүйнхээ өмнө хүлээсэн үүрэг хоёрын эсрэг тэсрэг байдал дотоод зөрчилд хүргэнэ. Бизнесийн үйл ажиллагаа болон мэргэжилдээ өөрийн анхаарлаа хандуул. Шинэ зүйлд хүрэх эрмэлзэл, шинэ орчинд нэвтрэх хүсэл чинь таныг бодлогогүй алхам хийхэд хүргэнэ.
Нум
Сарын эхэнд хүүхдүүдтэй харьцах харьцаанд хүндрэл үүснэ. Шилжилтийн настай холбоотойгоор хүүхдүүддээ анхаарал их тавь. Хүүхдээ өөрөөсөө бүү түлх, бүү холдуул. Түншүүдээсээ санхүүгийн хүчирхэг дэмжлэг авна. Зээл авахад таатай. Аян замд гарах нь танд олон талын ашиг авчирна. Мөнгө нэлээд орж ирэх боловч томоохон зарлага тасрахгүй. Түр зуурын зарим саатлууд амьдралын ердийн горимд тань саад учруулна. Шийдвэр гаргах, эсвэл чухал асуудлыг хариуцахдаа сохроор хандаж болохгүй. Ажлын ердийн хэв маягаас өөр зарим зүйлээ хийж эхэл. Илүү ихийг хийж бүтээхэд бэлэн бай. Амьдралын бүх хэсэгтээ шинэ боломжийг нээж, сэтгэл зүрхний шарх, оюун санаагаа эмчил. Сарын дундуур гэнэтийн таатай бэлэг, сайхан мэдээ авах, хонжвор хожих магадлалтай байна. Аз болон сайн хувь тавилан таны замыг засна. Хэн нэгний шүүмжлэлээс зайлсхий. Санхүүгийн байдал тань дотнын хүмүүсээс шалтгаалах болно. Гэр бүлийн амжилт эсвэл хувийн ололт амжилт тань сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ. Хайр дурлал бол таны цаашдын өсөн дэвжихэд хамгийн их шаардлагатай зүйл юм. Хайр дурлалгүй бол танд “далавч” ургахгүй. Олон хүмүүс төгс хайртыгаа оллоо гэж үзнэ. Гэвч олонх нь хайраа илэрхийлж чадахгүй байх магадлалтай тул зориг гарган хайраа илэрхийл. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь харилцаагаа хөргөхөд хүргэж болзошгүй.
Матар
Энэ сард мэргэжлийн салбарт эрсдэлтэй алхам хийх нь бүтэлгүйтлээр дуусна. Од эрхсийн зүгээс танаас амьдралын эрхэм чухал хүмүүстээ анхаарал хандуулахыг шаардана. Шүүх ажиллагаанд оролцож, шийдвэр таны эсрэг эргэж болзошгүй байна. Эмэгтэйчүүд найз нөхөдтэйгөө болон хамаатнуудтайгаа учраа ололцох хэрэг гарна. Ухаалаг бай. Олонх хүмүүс аялалд явж танилынхаа хүрээг өргөтгөнө. Та амьдралыг хүнд үүрэг мэт хүлээж авбал хайрт хүн чинь таны өмнө буруутай гэж санагдах болно. Од гарагсын тохиол таныг ажил дээр ч, гэртээ ч идэвхтэй байхад нөлөөлөх боловч танд эрч энерги дутагдана. Эрчүүд хүүхнүүдийн анхаарлын төвд байж бэлэг сэлт авна. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгал. Амьсгалын дасгал хийж тайвшир. Эрүүл мэндээ бэхжүүлэх хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хайр сэтгэлийн харилцаанд олон зөрчилтэй зүйлс бий болно. Эмэгтэйчүүд янаг амрагийн холбооны болзошгүй төгсгөлд бэлэн байх хэрэгтэй. Хувиараа аж ахуй эрхэлдэг бол тусгай олон нийтийн арга хэмжээ зохиох юм уу зар сурталчилгааны компанит ажил явуулах хэрэгтэй. Сарын сүүлээр суралцагсад оюун ухаанаа сэргээхийн тулд хичээлээсээ бага зэргийн завсарлага ав. Хэрвээ та бэрхшээлийн өмнө сөхрөхгүй шургуу байж чадвал нууцлаг хүслүүд биелнэ.
Хумх
Энэ сард томоохон эрсдэл хийхээс айдаггүй хүмүүсийг амжилт хүлээж байна. Бэрхшээл хүндрэлээс айлгүй зоригтой хийсэн алхам чинь таныг нэг шат ахиулна. Хосуудын харьцаа дулаан, итгэлцэл дээр тогтоно. Хэрэв та өөртөө яг тохирсон гэж үзсэн хүнтэйгээ таарвал ганц бие амьдралаасаа шууд татгалз. Таны амьдрал одоо л утга учиртай болно. Амьдралын хуучин хэлбэрээсээ салж шинэ нөхцөл байдал бий болго. Танаас хэн нэгэн тусламж хүсэх бөгөөд та шийдвэр гаргахаасаа өмнө тэдэнд туслах ямар шалтгаан байгаа эсэхийг өөрөөсөө асууж шийдвэрээ гарга. Санхүүгийн байдал урьдын л түвшинд байна. Бизнес болон хувийн хамтрагчтайгаа холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлаа амжилттай зохицуулах болно. Цог заль төгөлдөр хүмүүс өөрийнхөө давуу талаар бусдыг алмайруулах болно. Сарын дундуур таны төрөлхийн зөн совин нэмэгдэх учраас та зүрх сэтгэлээ сонсож, түүнийгээ үйл хөдлөлдөө тусгаарай. Хүүхдүүдийнхээ сургалтад мөнгө бүү хайрла. Тэдэнд үе үе бэлэг бэлэглэж, хамт зугаалж бай. Тэдэнд таны анхаарал шаардлагатай байна. Хариуд нь тэд амжилтаараа танд бэлэг барих болно. Байр сууриа бэхжүүлэх шинэ боломжууд гарч ирнэ. Албан тушаал өгсөж, цалин орлогоо нэмэгдүүлэх сайхан боломжийг бүү алд. Өөрийн төлөвлөгөөгөө хайртдаа танилцуул. Та хоёр хамтран ажилласнаар олон зүйлийг бүтээж чадна. Харин сарын сүүлээр бизнес болон хувийн асуудлын тань аль аль нь өрсөлдөөний ирмэгт ирээд байна. Хэрэв эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авахгүй бол гаднаас орж ирэх өөр бусад сорилтыг давж чадахгүй байх магадлалтай.
Загас
Тэвчээртэй, зорилготой байдал тань таныг баяр баясгалантай болгоно. Зорилгоо биелүүлсэн ч дипломат зангаа гээж болохгүй. Ихээхэн хэмжээний мөнгөний тухай яригдаж буй бол та ялагдах магадлалтай байна. Сарын эхнээс шинэ төсөл, төлөвлөгөө зохио. Мөрөөдлөө биелүүлэх алхам хий. Хэт яарч сандрах хэрэггүй. Аливаад түрэмгий, сэтгэл дундуур, зонхилох байр эзлэх гэсэн хүслээ хязгаарла. Хийж чадахгүй зүйлээ бүү барьж ав. Учир нь таны мөрөн дээр маш хүнд дарамт болно. Ойр дотныхныгоо өөртөө итгэлтэй, санаачилгатай байхыг шаард. Өв залгамжлах асуудал мөн холын хамаатнуудаа санаа тавихаас болж гэр оронд маргаан үүснэ. Зүрх сэтгэл, хайр дурлалын саналыг хүлээж авах хэрэггүй. Хамтрагчтайгаа сээтгэнэх нь урьдчилж хэлэхийн аргагүй үр дүнд хүргэнэ. Найз нөхөдтэйгөө уулзаж, тэдэнтэй хуваалцсан сайхан мэдээнүүд таны бие болоод сэтгэл санааг сэргээнэ. Сарын дундуур бага мөнгөөр том ажил эхэлснээс эсвэл шинэ мэдээллийг өгөх хамтрагч туслагч хүрэлцээгүйгээс хямралд орж магадгүй. Уран бүтээл, боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаанд өөрийгөө зориулбал амжилттай. Шинэ ажлуудад оролцох нь урд нь хэрэглэж байгаагүй мэдлэгээ амьдрал дээр турших боломж олгоно. Орлого тань зарлагаа нөхөж чадахгүй, гэр бүлийн төсвөө хянаж бай. Сарын сүүлээр ганц бие хүмүүст сайхан учрал тохионо. Ялангуяа эмэгтэйчүүд сайн ханьтай учирна. Хайрт хүнийхээ төлөө бүхнийг хий. Гэвч саяхан танилцсан шинэ танил тань таны толгойг агшин зуур эргүүлж магадгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.