Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ерөөгөөс хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг шалгаж эхэллээ
Папарацци

Ерөөгөөс хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг шалгаж эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ12/01/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэлэнгэ аймгийн нутаг, Ерөө голын сав газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийг цагдаагийнхан шалгаж эхэллээ.

Тухайн бүс нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр алт ухаж, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан цөөнгүй иргэн буй аж. Тэднийг өнгөрсөн сард цагдаагийнхан саатуулж, хууль бусаар олборлосон таван кг алтыг нь эд мөрийн баримт болгож хураан авч, уурхайн үйл ажиллагааг нь зогсоон, газар ухахад ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн гэнэ. Сэлэнгэ аймгийн нутагт ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хүмүүсийн дотроос Д, Г нар байнга ухаж, олборлосон алтаа борлуулан Улаанбаатарт үл хөдлөх хөрөнгө болон өндөр үнэтэй автомашинууд худалдан авсныг хууль сахиулагчид тогтоогоод буй юм билээ.

Өөрөөр хэлбэл, хууль бусаар олсон орлогоо хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж хууль, хяналтын байгууллагынхан үзэж байгаа аж.
Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэн Д, Г нар өмнө нь энэ
төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байжээ. Тэд тухайн орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд, байгаль хамгаалагч, хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан Ерөө голын сав газрын байгаль орчинд онц хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Ерөө голын сав газраас хууль бусаар алт олборлож байсан гэх хэрэгт шалгуулж шүүхээр ял шийтгүүлсэн хүн цөөнгүй. Тэдний дунд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Ганбаатар байсан бөгөөд 90 гаруй нөхөрлөлд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт буруутгасан билээ. Өдгөө ч Ерөө сумд ашигт малтмал олборлох олон нөхөрлөл ажиллаж, заримынх нь эзэн сумын удирдах албанд ажиллаж буй гэх мэдээлэл байдаг. Зарим аймагт уул уурхайн нөлөөллийн улмаас малын бэлчээр хомсдож, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын ухсан нүхэнд унах, элдэв химийн бодист хордож, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох нь сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн хүмүүс техникийн хүчин чадлаар байгалийн үзэсгэлэнт газрыг ухаж экологи, эдийн засагт ноцтой хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэгээр тодорхой болсныг эх сурвалжууд мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.