Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Л.Энх-Амгалан: Сурагчдыг 12-р сарын 18-наас хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амраана
Папарацци

Л.Энх-Амгалан: Сурагчдыг 12-р сарын 18-наас хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амраана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/01/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчид энэ сарын 10-наас 100 хувь цахимаар хичээллэх нөхцөл байдал үүссэн талаар мэдээллээ.

Тэрээр “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтын талаар хэлэлцсэн. Эрсдэлийн үнэлгээг хийх чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт буюу 10-ныг хүртэл танхимаар хичээллээд түүнээс хойш 100 хувь цахим болгох талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл үнсэндээ 12-хон хоног үлдсэн учир ирэх долоо хоногт танхимаар хичээллээд түүний дараа амрах хүртлээ бүгд цахимаар хичээллэнэ. Гэхдээ амралт эхлэх хугацааг наашлуулахгүй. ЕБС-ийн сурагчид энэ сарын 18-наас 2022 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна.

Мөн цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүдийг 12-р сарын 10-наас хойш буюу Цагаан сар хүртэл танхимын бус сургалттай болох нөхцөл байдал үүсээд байна.

Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-наас ЕБС-ын сургалтыг 100 хувь цахим болгох нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна, гуравдугаар тунд хамруулах шаардлага байгаа, омикрон шинэ хувилбар дэгдэх эрсдэл байгаа учраас хичээл сургуулийн хувилбаруудыг танилцуулахаар болсон.

Их дээд сургуулийн шалгалт 12-р сарын 6-наас эхэлж 2022 оны нэгдүгээр сарын 10-н хүртэл үргэлжилнэ. Тиймээс оюутнууд 12-р сарын 10-н хүртэл хичээллэж, вакциндаа хамрагдаад амарна. Одоогоор 119 мянган оюутны 40 мянга нь гурав дахь тундаа хамрагджээ. Тиймээс 12-р сарын 10-ныг хүртэл танхимаар хичээллээд цахимаар өгч болох боломжтой зарим шалгалтыг авч, хоёрдугаар сарын 1-нээс хойш буюу Цагаан сарын баярын нөхцөл байдлыг харгалзан авах нөхцөл байдал үүссэн. Эцсийн шийдвэр гараагүй байгаа ба ирэх даваа гарагт тодорхой болно” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.