Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Хахууль өгч гянтболд хилээр гаргасан хэрэгт холбогдсон 30 хүний 17-г гэм буруутайд тооцжээ
Гэмт хэрэг

Хахууль өгч гянтболд хилээр гаргасан хэрэгт холбогдсон 30 хүний 17-г гэм буруутайд тооцжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/03/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон 30 хүний гэм буруутай, эсэхийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын 15-наас хойш ажлын 13 өдөр хэлэлцсэний эцэст 17 хүнийг гэм буруутайд тооцлоо.

Хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Нуурын Чинбаа” гэх хочтой С.Чинбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй 30 хүнийг буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, 14-15 удаа хурлыг нь товлосон ч хойшлуулсаар байв.

Өнгөрсөн сарын 15-нд шүүх хурал эхлэхийн өмнө дээрх 30 хүний зарим нь, мөн тэдний өмгөөлөгч нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ хэлэлцүүлэхгүй хэмээн татгалзсан ч тус шүүхийн нийт шүүгч зөвлөлдөөд тэдний татгалзал үндэслэлгүй хэмээн хурлыг үргэлжлүүлсэн юм. Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан гэх хэрэгт холбогдсон дээрх 30 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн”, 22.4, 22.5-д заасан “хээл хахууль авсан, өгсөн”, 24.2-1-ийн “Хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон”, 18.6-3 хэсгийн “мөнгө угаасан”, 21.10-1-т заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа, Г.Золбоо, М.Далайхүү, НПГ-ын хяналтын прокурор Б.Бямбадагва, Б.Энхбат, Х.Онолт, шүүгдэгч 30, тэдний өмгөөлөгч 40, гэрч, шинжээч, орчуулагч нийлсэн зургаан хүнийг оролцуулан хэлэлцсэн хурлаас энэ сарын 1-ний үдэш хэрэгт холбогдсон хүмүүсийг 13-ынх нь үйлдлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 17-г нь гэм буруутайд тооцсон юм.

Түүгээр ч зогсохгүй, гэмт бүлэглэл байгуулсан, түүнд элссэн гэх хэргийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Харин гэм буруутайд тооцогдсон 17 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурал өчигдөр болж, тэдний эцсийн үгийг сонссон бөгөөд 16.10 цагийн үед шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн юм. Дугаар шилжих мөчид шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаагүй байсан агаад эх сурвалжуудаас авсан албан бус мэдээллээр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан, өдгөө тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирлаар ажиллаж буй Ч.Батсансар, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй 13 хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж. Харин үлдсэн 17 хүнд ямар ял шийтгэл ногдуулсан талаар бид эргэн мэдээлэх болно.

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.