Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Факт” ихтэй Г.Дамдинням гишүүн өөрийгөө өвөө болсныг хүлээн зөвшөөрдөггүй
Папарацци

“Факт” ихтэй Г.Дамдинням гишүүн өөрийгөө өвөө болсныг хүлээн зөвшөөрдөггүй

Эрхэм админBy Эрхэм админ12/03/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Анх УИХ-д нэр дэвшиж байхдаа л “Дарханы охидын краш” гэж айлын “балчир” охидын гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтэлж, олны анхааралд өртөж байсан хүн бол Г.Дамдинням гишүүн.

Өдгөө 40 настай тэрээр саяхан өвөө болсон бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө илэрхийлэв. Тэрээр сэтгүүлчийн “Саяхан өвөө болсон. Мэдрэмж ямар байна” гэх асуултад “Том хүүхэд маань миний хүүхэд биш. Манай эхнэр надтай гэр бүл болохдоо хүүхэдтэй байсан. Манай эхнэрийг дагаж ирсэн хүүхэд” хэмээн ярьсан нь олны дургүйцлийг хүргэв.


“Памперстай” гишүүн гэгддэг Г.Дамдинням нэрт дипломатч Д.Цахилгааны хүргэн.
Эрхэм гишүүний эхнэр Ц.Уянга нь 23 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан удаатай. Ц.Уянгыг захирал байх үед БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байсан бөгөөд тэр цагт Г.Дамдинням түүний туслах байсан юм. Нийслэлийн урдаа барьдаг сургуулийн захирал байсны хувьд Ц.Уянгын ажилдаа хандах хандлагыг олон нийт анхааралтай ажиглаж байсан нь мэдээж. Энэ ч утгаараа түүний багш, ажилчидтайгаа харилцах харилцаа, ааш авирыг хэвийн биш, дур зоргоороо халж сольдог, өөрийн таашаалдаа нийцүүлэхийг шаарддаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг хэмээн шүүмжилж байлаа. Мөн сургуулийн сонин гаргаж, сурагчиддаа шахаж байна гэх хэл амны эзэн болж, хахуулийн хэрэгт холбогдон АТГ-т хүртэл шалгуулж байсан гэх нь бий.

Харин Д.Дамдиннямын хувьд 2004 оны сүүлээр Монголд иргэний хөдөлгөөн “boom” болж байх үед “Эрүүл Нийгэм-Иргэний Хөдөлгөөнийг Эрүүлжүүлье” нэртэй хөдөлгөөнийг удирдаж байсан. Тэр үеийн МАХН, одоогийн МАН-ын дэргэдэх МАСОХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаярын туслахаар ажилласнаар улс төрд нэвтэрхий орж эхэлсэн. Харин дээд боловсролын туршлага нь МУБИС-ийн бакалавр, Бритиш Колумбын Их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалыг магистраар төгсчээ. Иймэрхүү түүхэн замналтай түүний хувийн архивыг хадмуудынх нь зарим нэг факт “баяжуулж” өгдөг.
Тодруулбал нэрт дипломатч Д.Цахилгаан гуайн хүү УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайхан гэх нэгэн улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн зэрэг хэлэхээс ч зүрхшээм олон том хэргээс болж 17 жилийн ял сонсож байв. Энэ мөчид хүүг нь гэхээсээ эцэг рүү нь дайрсан үг олонтаа сонсогдсон. БНХАУ-д найман жил орчим Элчин сайдаар ажилласан түүний эцэг “Миний хүү гадаадын тагнуул биш. Хэрвээ улсын нууц задруулсан юм бол баримт, нотолгоог нь гаргаж ирэхийг шаардаж байна. Хүү маань Улсын аюулгүй байдал гэдгийг мэдэхгүй, баатар болохыг хүссэн, хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн явуулгад өртөөд байна” гэсэн мэдэгдлийг хийсэн. Тэрээр, “Миний хүү улсын нууц задруулсан бол Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйл заасанчилан хойд хөрш манай улсын стратегийн аюулгүй байдалд санаархагч дайсан болж таарна.

Тиймээс Хойд болон Өмнөд хөршүүд энэ талаар мэдвэл буруу сэтгэгдэл төрөх вий. Миний хүүгийн амь наснаас илүү улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал учир ардчилсан төр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүхийн дээд шатны байгууллагынхан энэ асуудлыг дахин хянаж үзэхийг хүсч байна” гэж байлаа. Түүгээр ч барахгүй Д.Цахилгаан гуай өөрөө хүртэл Энхтайван найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг байхдаа дэлхийн улс орнуудтай элэгсэг харилцааг үүсгэж, найрсаг бодлого явуулах, бэхжүүлэх зорилготой Монголын ард түмний өмч хөрөнгөөр бүтсэн Ордныг хувийн компанид худалдсан хэмээгдэж байжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.