Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин.

Удмаараа урлагийн элит гэр бүл гэсэн тодотголтой дуучин Г.Эрдэнэтунгалаг өдгөө хоёр дахь үрээ өлгийдөн авчээ.
Охиноо том болохыг олон жил хүлээсэн тэрээр өдгөө 40 насны босгон дээр ийнхүү дүү гаргаж өгч буй бололтой.
Тэрээр цахим хуудаснаа “3600 гр хүүтэй боллоо. “Таны Төлөө Бид”
Эх Хүүхдийн эмнэлэгийн хамт олондоо ашид их баярлалаа.Монголын үрс машид олон болог ээ” гэжээ.

