Монголын улс төрд “крандуулж” орж ирсэн улс төрчдийн нэг бол Э.Батшугар.

Дөнгөж их сургууль төгсөж ирээд Монголбанканд хариуцлагатай алба хашиж байсан тэрээр энэ жилийн УИХ-ын нөхөн сонгуулиар гишүүн болсон. Өнгөрсөн 12 жилийн турш өөрсдийн “гэр бүл”-ийн намыг байгуулж, хэд хэдэн сонгуульд өрсөлдөж явсан тэрээр энэ удаад санасандаа хүрсэн гэхэд болно.
Түүний аав Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохиролцоо хийж, улмаар улс төрд хүч хавсарч эхэлсэн. Эцгийнхээ нэрээр анх танигдсан Э.Батшугарыг “нялх сэнгүм” гэх нь бий. Тэрээр өнөөдөр анх удаа МАН-ын Их хуралд урилгаар оролцож байна. Ямартаа ч, удам дамжсан улс төрч болж яваа түүнд амжилт хүсье.m



