МАН-ын Их хурал өнөөдөр сүр дуулиантайгаар үргэлжилж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн итгэлээ тавихаас гадна хэд хэдэн асуудлыг хэлэлцэж буй. Их хуралд оролцогчдын дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тун анхааралтай сонсож буй нь манай дуранд өртлөө.

Өнгөрсөн оны өдийд Шадар сайд байсан түүний намтар түүхийг сонирхвол, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас зээл авсан дуулианд холбогдож өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Я.Содбаатар 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 45 настай. Ам бүл тав. Үндэс угсаа халх.
БОЛОВСРОЛ:
• 1982 -1992 Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдүгээр 10 жилийн дунд сургууль
• 1993-1997 Улаанбаатар их сургуулийг Физикч-Инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн
• 2000- 2004 Удирдлагын академи
• 2005 онд МУБИС-ийг тус тус төгссөн. Шинжлэх ухааны доктор цолтой.
АЖЛЫН ТУРШЛАГА:
• 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
• 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
• 2005-2008 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх
• 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
• 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга
• 2012-2020 УИХ-ын гишүүн
• 2018 онд Зам, тээврийн хөгжлийн сайд
• 2020 оноос МАН-ын даргын зөвлөх
Англи, орос хэлтэй.
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Шадар сайдаар томилогдох Я.Содбаатарын өөрийн жилийн орлого жилийн 35 сая, гэр бүлийн орлого 359 сая, 983 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж, 85 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй хэмээн ХОМ-тээ бөглөжээ.

Я.Содбаатарын өөрийн орлого өмнөх жилээс 25 саяар, гэр бүлийн орлого нь 78 саяар буурчээ. Орон сууц, барилга байгууламжийн хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй байна.
• Өөрийн орлого: 35.785.880 төгрөг
• Гэр бүлийн орлого: 359.000.000 төгрөг
• Орон сууц, барилга байгууламж: 983.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин
• Тээврийн хэрэгсэл: 85.000.000 төгрөгөөр үнэлэгдэх Nissan, X-Trail
• Мал, аж ахуй: 35 саяар үнэлэгдэх адуу-49, Хонь-58
• Газар: 20,000,00 0
• Үнэт эдлэл: Байхгүй
• Хадгаламж: 21,273,250
• Авлага: 40 сая төгрөг
• Зээл: 225 сая төгрөг
• Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Ти-Эс-Эм ХХК 100ш, Эрдэнэс МГЛ ХК 4ш, Эрдэнэс Таван толгой ХК 4288ш, Мөнх гийх эрхэс ХХК 1100ш.


