Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Он дуусахад цөөн хоног үлдлээ, хэлсэндээ хүрэхгүй юм уу, эрхэм хотын дарга аа
Мэдээ

Он дуусахад цөөн хоног үлдлээ, хэлсэндээ хүрэхгүй юм уу, эрхэм хотын дарга аа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/06/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг сүүлийн гурван жилд төлж чадахгүй байгаа эх сурвалжууд мэдээлж байв.

Энэ талаар тус банкны ТУЗ-ийн дарга асан, хотын дарга Д.Сумъяабазар өмнө нь тайлбар өгөхдөө “Би хэлсэндээ хүрнэ. Би бол Сумъяабазар. Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ” гэж ам гарсан удаатай. Тэгвэл одоо хотын даргад өрөө төлөх цөөн хоног л үлдээд байна.
Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Асашёрюү Д.Дагвадорж, хотын дарга Д.Сумьяабазар нар их хэмжээний хувь эзэмшдэг.
Д.Сумъяабазар “Би Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хүмүүст нь хэлсэн. Өөрсдөө Төв банктай үйл ажиллагаагаа уялдуулаад явж байгаа. Би очоод банкны үйл ажиллагаанд оролцож, шалгана гэж огтоос байхгүй. Хоёрдугаарт, би хувьцаа эзэмшдэг нь үнэн. Гэхдээ энэ банкны үйл ажиллагаа хүндэрвэл би ч бас хохирно. Би банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байх хууль эрх зүйн боломжгүй. Мэргэжлийн баг нь удирдаад явж байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа хэвийн байгаа. Одоо дүрмийн сангаа нэмнэ гэсэн. Төлбөр тооцооны систем нь Төв банк дээрээ ч байж байгаа байх. Тэр мөнгийг Д.Сумъяабазар төлж байгаа юм шиг сошиалаар элийрч байна лээ. Хүнийг элдвээр хэлж, гүтгээд байх юм. Та нар өөрсдөө очоод асуу” гэв.
Тэрээр өнгөрсөн 11- сарын 10-нд болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “Хөрөнгө оруулалтын банкны асуудлаар давхар шаардлага хүргүүлж байгаа. Төрийн байгууллагатай гэрээ хэлэлцээрийн түвшинд тодорхой эх үүсвэрүүдийг татахдаа хууль эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн учир хариуцлага хүлээнэ. Хууль зөрчсөн л бол асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх ёстой” гэдгийг мэдэгдсэн. Мөн “Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдээс татан авсан хөрөнгө оруулалт болон төлбөрийн графикуудаа тайлбарлахыг үүрэг болгосон. Үүнээс улс төрийн хонжоо хайсан зүйл хийгээгүй гэдгийг нийслэлийн Намын хороо даргын хувьд албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Төрийн болон төрийн өмчит газрууд, нийгмийн даатгалын сантай холбоотой төлбөрийг богино хугацаанд төлүүлж, хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүст тооцох ёстой хариуцлагыг хүлээлгэнэ. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа залуус мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллах ёстой. Банк бол харилцаа мөн бизнесийн соёлыг заадаг. Би хэлсэндээ хүрнэ. Он гарахаас өмнө Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлбөрүүдийг үе шаттайгаар төлүүлнэ. Тэгэхлээр банкны удирдлагууд төлөвлөгөө гаргаж уялдаа холбоотой ажиллаж байгаа гэж бодож байна. Би нэр төр эрхэм гэж боддог учраас залилан хийсэн юм шиг асуудлыг нуухгүй. Ямартай ч иргэдэд ам бардам хэлэхэд хотын даргын хувьд Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг 2021 ондоо багтаж шийдвэрлэнэ” гэдгийг хэлсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.