Монголын парламентэд орж ирсэн цагаасаа Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн асуудалд нэр нь холбогдож, сайн муугаараа дуудуулж яваа гишүүн бол Хассуурийн Ганхуяг.

Өдгөө 44 настай тэрээр 26 насандаа импортын бизнесээр гараагаа эхэлж, 30 хүрээгүй байхдаа компаниа Монголын топ 100 аж ахуйн нэгжид оруулж байжээ. Өдгөө бизнес нь тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, барилга, барилгын материал, нийтийн тээвэр зэрэг олон салбарт өргөжиж, 500 орчим ажилтантай, Монголын томоохон групп компаниудын нэг болжээ. Херагийн Ганхуяг хэмээн олонд танигдсан тэрээр ажлын их ачааллын үеэр дуу сонсож тайвшрах дуртай гэнэ лээ.
Ийм үед Франк Синатра, Пэри Комо хоёрыг ихэвчлэн сонсдог аж. Мөн Рокит Бэйгийн фен гэсэн шүү.





