Монголын улс төрд нөлөө бүхий хоёр эрхэм оффшор бүсэд нууц хөрөнгөтэй болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлгэсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон УИХ-ын гишүүн Сү.Батболд нарыг оффшор бүсэд нууц хөрөнгөтэй болохыг тогтоосон байдаг.
Тэгвэл дээрх асуудлыг сэтгүүлчид УИХ-ын гишүүн Сү.Батболдоос тодруулахад “Надад оффшор бүсэд хөрөнгө байхгүй. Тэнд миний нэр байхгүй. Хууль, хяналтын байгууллага нь шалгаж тогтооно биз” гэх байр суурийг илэрхийллээ.

Мөн БНСУ-ын хэвлэл мэдээллээр өнгөрсөн жил монголын томоохон бизнесмэнүүд БНСУ-ын Ганнам дүүрэг болон Чэжү аралд газар, хаус худалдан авч, тус улс руу чөлөөтэй нэвтэрдэг тухай мэдээлж байсан. Тэдний тэргүүн эгнээнд манай парламентийн гишүүн Сү.Батболд явдаг гэдгийг мэдээлж байсан билээ.


