Өнгөрсөн жилийн өдийд Засгийн газар солигдохтой зэрэгцэн Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд томилогдсон. Өмнөх сайдуудыг бодвол насаар залуу тэрээр хөхний хоргүй хавдрыг соруулж авах мэс ажилбарыг Монголын анагаах ухаанд нэвтрүүлсэн гэдэг гавьяатай нэгэн.

Түүнийг тус салбарыг авах үед короновирусын халдварын тоо өсч байсан үе. Энэ өвчнөөр монголчуудын дийлэнх нь өвдөж, олон зуун хүн амиа алдсан. Гэвч Эрүүл мэндийн сайд чадахаараа хичээн ажиллаж байсныг бид мартах учиргүй. Сайн муугаараа дуудуулж, элдэв бусаараа хэлүүлж байсан ч С.Энхболд сайд үл тоон вакцинжуулалтыг эхлүүлж өнөөдрийг хүргэсэн.
Өнөөдрийн байдлаар өвчлөл харьцангуй буурч, сүүлийн 24 цагт шинээр 139 тохиолдол илэрч, нэг хүн амиа алджээ.
Үнэндээ, түүний өмнөх Эрүүл мэндийн сайд тэргүүтэй, эмнэлгийн дарга нар иргэдийг хэт ихээр “айлган” сүрдүүлж, халдварын далимаар их хэмжээний мөнгө завшиж, ямбыг нь эдэлж байсан гэдгийг иргэд бид одоо л ойлгож байгаа билээ.


