“Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй” гэдэгчлэн Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар банкуудтай холбоотой асуудлыг нийтэд ил болгодог нэгэн.
Тухайлбал, Хаанбанкны цаад эздийн асуудалд хүчтэй дуугарч байсан тэрээр Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байгааг нийтэд зарласан.

Түүнийг эхнэрээ Монголбанкны захирлаар аваачих гэж иймэрхүү лобби хийж буй гэж хардах хүн бий. Гэвч эрхэм гишүүн энэ бүхнийг үгүйсгэж буй.



