Монголын улс төрийг гартаа атгаж буй МАН-ын өнөөгийн амжилт А.Амундра гэх энэ залуутай салшгүй холбоотой. 2020 оны сонгуулиар МАН-ын PR-ыг хариуцаж байсан түүний ачаар МАН-ын гэсэн бүхэн УИХ-ын гишүүн болж чадсан.
Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцорох үед ёслол төгөлдөрөөр намд элсэж, мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн “зохиол”-ын бичсэн. Үнэндээ, А.Амундрагийн улс төрийн угсаа гарал гэвэл АН-аас гаралтай. Э.Бат-Үүлийг хотын дарга байхад пиар зөвлөхөөр нь ажиллаж байсан түүх түүнд бий.
Мэргэжлийн биш ч гэлээ, медиа салбараар карьеараа босгож чадсан тэрээр өдгөө 36 настай. С.Зориг агсны төрсөн ах С.Баярын хүргэн гэнэ лээ.



