Сүүлийн үед цахим орчинд бүхнийг шүүмжилж, орилох болсон Д.Мөнх-Эрдэнийн таагүй гэж хэлж болохоор бичлэг цахим орчинд тарсан.
Харин уг бичлэгтэй холбоотойгоор лайвчин Д.Мөнх-Эрдэнэ албан ёсоор тайлбар хийлээ. Тэрбээр “ Энэ бол 2014 оны бичлэг. Өмнө нь цацагдаж байсан бичлэг. Тэр үед хэн ч намайг таньдаггүй байсан.
Би 20, 30 настайдаа, 32-33 настайдаа архи ууж, зодоон нүдээн хийж, эрүүлжүүлэгдэж байснаа нуухгүй. Хотын бүх эрүүлжүүлэхийг гүйцээсэн байх нуухгүй.
2016 онд БНХАУ-д консулаар сууж байхад энэ бичлэгийг үзүүлээд 10 сая төгрөг нэхэж байсан. Наргиж, тоглоод, тасарсан үед бичсэн бичлэг. Би авгайдаа сонсгоогүй. Гэхдээ 10 саяыг 2016 онд өгсөн.
30 минутын бичлэгийг гурван минут болгож цацсан. Энэ бол эвлүүлэг. 100 сая хүрсэн гэсэн.” Хэмээн тайлбарлажээ.
Тайлбар бичлэг нь орох
Ямартай ч бичлэг үнэн бололтой. Тэрбээр худлаа гэж мэлзсэнгүй. Харин ч муу нуухаар сайн илчил гэгчээр тэрбээр уг бичлгийг хэн хийсэн, яриаг нь хэрхэн гуйвуулсан, найз нөхөртөө итгэж болохгүй зэргийг учирлаж байгаа харагдана лээ.
Харин нөхрийнхөө энэхүү содон сонин үйлдлийг эхнэр нь хэрхэн хүлээн авсан бол, түүнд хичнээн хүнд байгаа бол зэрэг нь олон хүний анхаарлыг татсаар үлдэв.