Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох $2.3 тэрбумын өрийг бүрэн тэглэж байна”
Папарацци

“Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох $2.3 тэрбумын өрийг бүрэн тэглэж байна”

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/13/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Ерөнхий сайдын нэр дээр Рио Тинто компанийн удирдлагаас захидал ирсэн. Бид Оюутолгойн үр өгөөжийн Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг цуцлах зэрэг санал тавиад байсан билээ.

Харин бидэнд ирүүлсэн захидалд “Та бүхний саналыг ТУЗ-д танилцуулж, дараах таван чиглэлээр шийдвэр гаргалаа. Үүнд:

Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулах юм. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн үг юм.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг захидал илгээсэн өдрөөр дуусгавар болгож байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд Засгийн газар өөрөө хөндлөнгийн аудит оруулах, тэрхүү дүгнэлтээр Монголын газар нутаг дээр зарцуулаагүй нөхцөл байдал үүсэх юм бол хариуцаж төлөхөд бэлэн байна.
Гүний уурхайн ашиглалтад оролгүй удсан. 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
Оюутолгой компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчээ хангах гэрээ байгуулах, байгаль орчны салбарт хамтран ажиллах
Эдгээр таван саналыг захидалд дурдсан. Энэхүү шийдвэрийг гаргахад хэцүү байснаа илэрхийлээд энэ нь хөрөнгө оруулагчийн зүгээс Монголд шилжүүлж байгаа томоохон үнэ цэнэ болохыг мэдэгдсэн.

Мөн оны өмнө энэ асуудлаар ажлын хэсгийн түвшинд харилцан зөвшилцөж чадвал 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бид бэлэн байна гэдгээ хөрөнгө оруулагч тал илэрхийлсэн” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.