Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Тодканнам” эмнэлгийн захирлыг яллагдагчаар татахын тулд хэргийг нь прокурорт буцаав
Папарацци

“Тодканнам” эмнэлгийн захирлыг яллагдагчаар татахын тулд хэргийг нь прокурорт буцаав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/14/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.РАВЖАА

“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн эмч Н.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаалаа.

Тэдэнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус дүүргийн XV хорооны нутагт үйл ажиллагаа явуулж байсан дээрх эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан хэрэгт дээрх хоёр эмчийг буруутган яллагдагчаар татсан билээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн болох Б.Гүндсамбуу “Энэ хэрэгт “Тодканнам” эмнэлгийн захирал Н.Тоднямыг яллагдагчаар татах ёстой” хэмээн удаа дараа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийж байсан бөгөөд өчигдрийн шүүх хурлын үеэр ч үүнийгээ илэрхийлсэн аж. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Н.Тоднямыг энэ хэрэгт хамааралтай байна гэж дүгнэн, яллагдагчаар татаж шалгуулах үндэслэлтэй гэж үзээд эмэлт ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаасан байна. Уг нь Н.Тодням иргэний хариуцагчаар татагдан эл шүүх хуралд оролцож байв.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд анх хүлээн авч, есөн удаа хойшлуулсны эцэст 2020 оны наймдугаар сарын 25-нд хэлэлцэн дөрвөн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Цагдаагийнхан нэмэлт ажиллагааг нь хийж дуусгаад, прокурор яллах дүгнэлт үйлдэн энэ оны долдугаар сарын 8-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хурлыг наймдугаар сард товлосноос хойш оролцогчид элдэв шалтгаанаар хойшлуулсаар өчигдөр хэлэлцсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.