Өнгөрсөн долоо хоногт үзэгчдийн хүртээл болсон “Улаанбал” нэвтрүүлэг нийгэмд тэсрэлт болсон. Учир нь иргэдийн зүгээс шударга үнэний дуу хоолой хэмээн магтаалыг харамгүй сонсдог сэтгүүлч Ч.Лодойсамбуу сошиал бизнес эрхлэгч Б.Ирээдүй буюу IZ-тай ярилцлага хийхдээ 10 мянган ам.
долларын төлбөр авч буйгаа тодоос тод зарласан. Улмаар өрөвдүүлэх тактик дор тус нэвтрүүлэг өндөрлөсөн. Тус нэвтрүүлгийн дараагаар эрхэм сэтгүүлч нийгмээс цөөнгүй шүүмж сонсож, багагүй сэтгэлийн дарамттай байгаагаа нуугаагүй.
Тэгвэл тэрээр өөрийгөө зөвтгөж “Бүгд л мөнгөнд дуртай. Зүгээр л мөнгө бусдын халаасанд байхыг харах дургүй” хэмээн бичжээ.

Түүний энэхүү пост “гал дээр том нэмэх адил” үзэгч, уншигчдын дургүйцлын төрүүлж “Үзэл санаагаа худалдаж, хүмүүсийг төөрөгдүүлж, нийгмээ бохирлохгүй үнэн хүү чадлаараа олсон мөнгөтэй хүнийг бол харах дуртай”, “хүний халаасанд байгаа мөнгө чиний л дургүйг хүргэдэг байх” гэх мэтчилэн иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна.

