“Сорхугтан хатан”, “Самар хатан” зэрэг түүхэн хатдын зохиолоороо уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа өчигдөр Шангрилла цогцолборт явж байхдаа хөлөө гэмтээжээ.
Энэ тухайгаа тэрээр “Шангрилла яаж байгаан. Орой болохоор ордог шатаа нээгээд гардаг шатаа хаасан. Урсдаг шатан дээр алхаж явж байгаад толгой эргээд унасан. Бизнес ийм байдаггүй. Эзэнд нь хүртэл шэйрлээд өг, Шангрилла шүү дээ” хэмээн бичжээ.
Энэ жил 42 насны босго алхаж яваа зохиолчийн хувьд “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээр үзэгчдийн танил болсон билээ.

