Монголын загварын ертөнцөд өөрийн гоолиг бие, гоо төрхөөрөө “туяа татуулан” явдаг топ модель бүсгүйчүүдийн нэг О.Пүрэвдулам Соёлын тэргүүний ажилтан болжээ. 
Салбарын тэргүүн гэх энэхүү цол тэмдгээ тэрээр Төрийн ордонд ёслол төгөлдөр Соёлын сайд Ч.Номингоос хүртсэн байна.
Шилмэл загвар агентлагийн багшаар ажилладаг тэрээр үеийн моделууд дундаа хамгийн өндөр зэрэглэлийн, нэр хүндтэй модель. Мөн Монголын дизайнеруудын холбооны ерөнхийлөгч асан Ц.Мянганбаярын бага эхнэр гэдгээр нь хүмүүс илүү танимхайрдаг.

Тэрээр алтны магнатын бага охин М.Тэнгэрмааг төрүүлэн, албан ёсны гэргий нь болоод хэдэн оныг үдэж буй.

