Монголын кино урлагийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг бол А.Ганчимэг. Оюутан байхаасаа найруулагч нарын нүдэнд өртөж хэд хэдэн кинонд тоглож байсан тэрээр УДЭТ-аар овоглодог байсан цаг тэртээ найман жилийн өмнө.

Өдгөө өөрийн бяцхан охин Оюухайтайгаа амьдардаг тэрээр төрсөн эгч, хамаатны дүү нарынхаа хамтаар зул сарын аялалдаа гарсан байна. Тэд Тэрэлжийн үнэтэй тансаг гэгддэг амралтын газар амарч буй аж. Энэхүү аялалаа шинэ жилийн өмнөх зул сарын аялал хэмээн нэрлэж, алжаалаа тайлж буй бололтой.

