Мөрөөдлийн театрын захирал Б.Эрхэмбаяр эхнэр жүжигчин Э.Намуундаа “Crown” маркийн автомашин бэлэглэжээ. Тэрээр эхнэртээ гэнэтийн бэлэг барьж, гэнэт л гадаа гарч бэлгээ ав хэмээн машины түлхүүр өгсөн байна.
Сэтгэл нь догодлосон Э.Намуун бүсгүй стори хийж сэтгэл хөдлөлөө ил гаргасан байна.

Хосуудын хувьд сүүлийн 5 жил нэг гэрт амьдарч, өнгөрсөн хавар дундаасаа анхны хүүхдээ өлгийдсэн. Хэн хэн нь тус бүр хоёр хүүхэдтэй энэ амьдралаа “босгосон” тэдний ам бүл өдгөө 7.

Ямартаа ч, өнөр өтгөн гишүүнтэй авьяаслаг жүжигчдынхээ гэр бүлд аз жаргал ерөөе.

