Загварынхан дундаа өндөр боловсролтойд тооцогддог топ модель бол О.Уянга өөрийн цахим хуудаснаа 18 жилийн өмнөх зургаа дэлгэжээ.

Өдгөө 35 настай тэрээр одоогоос 18 жилийн өмнө загварын тайзнаа анх гарч байсан аж. Тэрээр өдгөө Mongolian next top model нэвтрүүлгийн гурав дахь улирлын дугаар буюу Models шоуны хөтлөгч шүүгчээр ажиллаж буй.
Топ модель О.Уянга одоогоос 9 жилийн өмнө ихэр охид төрүүлж байсан. Төрсөн ч төрөөгүй юм шиг гунхах О.Уянгыг хэн ч төрсөн гэж хэлмээргүй харагдаж байгаа биз. Хоёр бүү хэл ганц хүүхэд гаргаад бие галбираа алддаг зарим нэг хүүхнүүдийн хажууд топ модель О.Уянга топ нэрээ нэр төртэйгөөр авч явж байна шүү.

Түүний нөхөр Оргил гэх залуу байдаг бөгөөд нэгэн томоохон компанид менежерийн албыг хашдаг гэнэ лээ.

