“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 сарын 20-ны өдөр товлогдосон.
Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Ш.Алтан өвдсөн, Монгол улсад оношлогдохгүй байгаа тул хэргийг тусгаарлах хүсэлтээ өгсөн. Мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм.
Уг санал хүсэлтийг шүүхээс хүлээн авсан. Улмаар Ш.Батхүү болон Г.Алтан түүний хү Эдвард Сүрэн нарт холбогдох хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан. Улмаар хшүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр Г.Алтан нар Монгол улсаас гарахгүй байх буюу хилийн хоригтой хэвээр байгаа гэсэн үг юм.
Г.Алтангийн хувьд шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмчийн бичиг гэгч нь эмнэлгийн толгойтой гэсэн хэрнээ эмчийн бичиг гэх учир зүйн алдаатай буюу нотлох баримтын гаардлага хангахааргүй байв.
Мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан гэж шүүх хуралдааны эхэнд ирээгүй байсан ч завсарласан үед ирсэн байв.
210 гаруй хавтас бүхий уг хэрэг ингээд зургаа дахь удаагаа хойшилж байгаа бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа
Д.Энхсайхан