Соёлын сайд Ч.Номинг өдий өндөр карьерт хүрэхэд нөлөөлсөн газар бол түүний үүсгэн байгуулсан Mongol HD телевиз. Өдгөө 400 гаруй ажилтан албан хаагчтай тус телевиз өчигдөр “Hollywood dream” нэртэйгээр шинэ жилийн баяраа хийжээ.
Өөрийн гэсэн өвөрмөц контентуудтай тус телевиз шинэ жилийнхээ арга хэмжээг бусад байгууллаг шиг ганц хоёр хөтлөгчтэй явуулсангүй. Өөрийн телевизээр дамжуулж байсан контент бүрийнхээ төлөөллөөр шинэ жилийн арга хэмжээгээ хөтлүүлсэн байна. Тухайлбал, Ард нэгтгэлийн “эзэн” Ч.Ганхуяг, “хар” Төөгөө гэх мэт хөтөлбөрийн хэсэг бүр дээр 6-7 хөтлөгч солигдсон гэнэ шүү.