“Uvertura” хамтлаг Турк улсад хүүгээ эмчлүүлж буй Ж.Ганбаатарынхаа гэр бүлийг зорьж тус улсад очоод байгаа.
Хамтлагийн залуус очоод хамгийн түрүүнд хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарын хүү Г.Очир-Эрдэнийн хүслийг биелүүлж өвлийн өвөөтэй уулзуулж, хүслийг нь шивнүүлж, бэлэг өгсөн байна.
Дараа нь тэд Истанбул хотод хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийг баярлуулж, хамтлагийн гишүүн А.Шинэбаяр өвлийн өвгөн болон эмнэлэгт болон гэрт нь очиж бэлэг өгч, баяр баясгалан, итгэл найдвар, урам зориг бэлэглэжээ.

Сонирхуулахад, тэд Истанбул хотноо энэ сарын 25-нд тоглолт хийхээр болжээ. Энэхүү тоглолтынхоо дараагаар Турк, Европт амьдарч буй монголчуудын шинэ жилийн баярыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж











