Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр /2021.04.02/ Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан.

Улмаар Э.Энхбатыг яаралтайгаар БНСУ-д хэдэн сарын турш эмчлүүлсэн боловч “найдлагагүй” гэх дүгнэлтийг тус эмч нар гаргасан. Тиймээс түүний ар гэрийнхэн өнөөг хүртэл ухаангүй байгаа Э.Энхбатыг өнгөрсөн амралтын өдөр эх оронд нь авчирч, өдгөө “Сонгдо” эмнэлгийн сэхээний тасагт хэвтүүлсэн билээ.
Түүний БНСУ-руу эмчилгээнд явахад эмчилгээний зардлыг ойролцоогоор 500 орчим сая төгрөгт болно гэсэн тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж байсан билээ. Гэвч сар гаруйн өмнө эмчилгээний нийт зардал 980 сая орчим төгрөгт хүрсэн талаар ойрын эх сурвалжууд хэлж байв.
Олон нийтийн зүгээс багынхаа найзыг үхлүүт болтол нь зодож зэрэмдэглэсэн Н.Түвшинбаяраар эмчилгээний бүх зардлыг төлүүлэх ёстой гэдэг шаардлагыг сөргүүлэн тавьсаар байсан. Гэвч Н.Түвшинбаяр өнгөрсөн хугацаанд нийт 50 сая төгрөгийг л нэг удаа хохирогч Э.Энхбатын эмчилгээнд өгчээ.
Найзыгаа үхлүүт болтол зодчихоод эмчилгээний зардалд нь хандив тусламж үзүүлээгүйгээр барахгүй өөрөө өвдсөн мэтээр жүжиглэн доромжилж буй Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяр ойролцоогоор 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нэгэн юм.
Түүнд нийтдээ 4,216,000,000.0 төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. Туулах чадвар сайтай 170,000,000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай. Түүнийг Олимпын аварга болдог жил Булган аймгийн ард 1000 цагаан хонь цуглуулан бэлэглэж байсан. Мөн 1,900,000,000.0 төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг газар, 1,490,000,000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл хэрэгсэлтэй.
Бусдаас авах 1,636,000,000.0 төгрөгийн авлагатай, “Өү Би Жи энд Эм Эм” ХХК, “Түвшин Мандах Оргил” ХХК, “Рич Дилаят” ХХК, “Түвшин групп” ХХК, “Эххонгор Хурд” ХХК, “Тэгрикорпорэйшн” ХХК, “Түвшинсан” ХХК, “Түвшиннэйшнл Фаундэйшн” ХХК, “Ниватрейд” ХХК, “Жи Даблью Си” ХХК, “Тодгоулд” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Найдан ТБ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хур хөрөнгөтэй нэгэн юм.
Тийм атал багын найзыгаа үхлүүт болгосон эмчилгээний төлбөрийг үг хэлгүй төлчихгүй луу унжиж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна.
.

