Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ИНЕГ-ын албаны дарга арилжааны нислэг нууцаар үйлдүүлсэн үү
Папарацци

ИНЕГ-ын албаны дарга арилжааны нислэг нууцаар үйлдүүлсэн үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/22/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой олон хэргийг АТГ-т шалгасан ч шүүхэд очоод шийдэгдэлгүй таг чиг болоод буй. Тухайлбал, ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдолтой холбоотойгоор хэргийг нь түдгэлзүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.


Тэгвэл өдгөө ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны дарга Ё.Эрдэнэбатад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Түүнийг шалгуулах тухай гомдолд албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгон арилжааны нислэг нууцаар хийлгэсэн гэх үйлдэл байгаа аж. Манай улс Японы талтай байгуулсан гэрээндээ Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлыг ашиглалтад оруулснаар “Буянт-Ухаа”-гийн үйл ажиллагааг хааж, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахгүй байхаар тусгасан. Гэтэл уг гэрээгээ зөрчин зарим агаарын тээврийн аж ахуйн нэгжид нислэг үйлдэх зөвшөөрөл олгож, нэр бүхий компаниуд нислэгийн эрхгүй болсон Буянт-Ухаа дахь нисэх буудлыг ашиглуулж, давуу байдал олгож буйтай холбоотойгоор ийнхүү шалгуулахаар болсон гэнэ.


Уг үйлдлээс гадна Ё.Эрдэнэбатыг хуурамч диплом ашиглан ИНЕГ-ын эрх бүхий өндөр албан тушаалд томилогдсон, хамаарал бүхий хүмүүсээ тус газрын салбар нэгжид ажилд оруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендер будилаантуулсан хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Тэрбээр ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн тушаалаар тендерийн үнэлгээний нэг бус хороог ахалсан байдаг. Тухайлбал, ИНЕГ-аас “Гүрэн”
дээд сургуулийн удирдлагатай менежмент, ачаа тээвэр, нисэх буудал газрын үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэлээр сургалт хийх тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан байдаг. Улмаар тус сургуультай гэрээ байгуулж 640 сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг яллагдагчаар тооцон шалгаад тендерийн үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтан нь дээрх сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон мэтээр хуурамч баримт үйлдсэнийг шалгалтын явцад тогтоосон гэдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.