Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Цагдаагийн газрын удирдлагын хэргийг шалгаж дуусав
Папарацци

Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Цагдаагийн газрын удирдлагын хэргийг шалгаж дуусав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/22/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил нарт холбогдох хэргийг хууль сахиулагчид шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн байна.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж найзынхаа компанид давуу байдал олгон орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй. Хэдийгээр эрүүл мэндийн шалтгаанаар Засаг даргын ажлаа өглөө хэмээн мэдэгдсэн ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн яллагдагчаар татсантай холбоотойгоор огцрох хүсэлт өгсөн гэж ярих хүн ч орон нутагт нь бий.
Ш.Оргилтой хамт Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү нарыг холбогдуулан шалгасан. Тодруулбал, улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг найзынхаа аж ахуйн нэгжид давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдуулсан билээ. Цагдаа, мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнууд нь хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, Ш.Оргилтой ойрын харилцаатай Г.Баттулга гэх хүний хувь эзэмшдэг гадаад худалдаа, аялал жуулчлал, байгаль орчны зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Эко петролиум” компанийг тендерт шалгаруулсан аж. Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд Ш.Оргилын дэмжлэгээр ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байна.
БОАЖ-ын сайдын тушаал гарч, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг хэд хэдэн сумын нутгаас нь хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг Сэлэнгэ аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан саатуулж, барааг нь багаж хэрэгсэлтэй нь хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, Засаг дарга Ш.Оргилын нөлөөгөөр найз Г.Баттулгынх нь аж ахуйн нэгжид зарсан гэж буруутгаад буй билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.