Үл хөдлөх хөрөнгө зуучийн “Ю Эй Пропертиз” ХХК-ны захирал А.Урангоог танихгүй хүн ховор. Өдгөө 34 настай тэрээр одоогоос 10-аад жилийн өмнө “твиттерийн хатан хаан” хочтой нэгэн байв.

Багаасаа өндөр боловсрол эзэмшсэн тэрээр тэр бүр такси бариад байдаггүй нэгэн. Харин өчигдөр зайлшгүй шаардлагаар таксинд суусан тухайгаа цахим хуудаснаа онцолжээ. Тэрээр “Ойрын хэдэн жил таксинд суугаагүй, гоё байна. Хоолны газар тип өгдөггүй мөртлөө таксинд тип өгдөг. Олон жил гадаадад амьдарч хэвшил болсон зүйл” хэмээн бичжээ.

Түүний хувьд АНУ-ын Колорадогийн Их Сургууль төгссөн бөгөөд сүүлийн хэдэн жилд үл хөдлөхийн зах зээлд тун амжилттай яваа нэгэн.

