Шинэ жилийн баярын ширээг амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх Египтийн Фараон хүнсэндээ талхыг зөөлрүүлж элдэв самар, хатаасан жимс жимсгэнэтэй иддэг байжээ. Энэ арга нь улам бүр нарийсч, талхыг олон аргаар исгэж, амталж явсаар бялуу, бялууны кекс хийх үндсэн арга техникийг нээсэн гэдэг.
Өдгөө бялуу нь та бидний баяр хөөр, тэмдэглэлт үйл явдал, баярт тохиол бүрийг хамт хуваалцдаг дэлхийн хэмжээний нарийн боов болжээ. Тэгвэл энэхүү амттанг урлаг болтлоо хөгжүүлж чадсан бүсгүйчүүд манайд олон бий. Тэдний нэг бол Г.Уянга гэх бүсгүй. Тэрээр өөрийн гараар хийсэн тортоороо хайртай дотныхоо хүмүүсийг баярлуулаад зогсохгүй захиалга авч хүргэж өгдөг тэрээр сошиалд тун алдартай нэгэн.
Өдгөө дөнгөж 20-н хэдхэн настай ч өөрийн төрсөн эгч, ээж нартайгаа хамтарч өчигдөр аавыгаа баярлуулжээ. Тэд Таванбогдоос цоо шинэ Land cruiser-300 автомашиныг аавдаа захиалж бэлэглэжээ.
Энэ тухайгаа тэрээр “Энэ жил аав ээж хоёрын маань хуримын 30 жилийн ой болж байгаа. Ээж,эгч, дүү бид 4 нийлээд аавыгаа баярлуулахаар шийдээд 6сард Таван богдод захиалга өгөөд 6сар тэвчээртэй хүлээсний эцэст өнөөдөр хайртай аавуушкагаа баярлууллаа. Зарим хүмүүс аав гэхээр айдаг чөлөөтэй ярилцаж чаддаггүй, аавдаа хайртай гэдгээ байнга хэлдэггүй, хаалттай ертөнц мэт хөндий байдаг байх бидний хувьд эсрэгээрээ манай аав бол бидний найз үргэлж цаг мөч тутамд хамтдаа байдаг өдөр болгон ярилцдаг тийм л хүн. Намайг жоохон байхад аав намайг мөрөн дээрээ суулгаад эгчийг хөтлөөд байнга дагуулж явна. Өлгийтэй байхад хүртэл кино театр руу авч явдаг байсан гэсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагаа болход Уянгагын аав ээж явж л байна. 10н жилд зугаалга, тэмцээн, юу л болно аав ээж явж л байна. Одоо ч ааваа тусламж гэхэд л ажлаа хаяад л хүрээд ирдэг. Аав маань огт архи амсдаггүй тамхи татдаг байжаагаад дүүг төрөөд ( одоогоос 20жилийн өмнө) шууд л 1өдөр тамхинаас гарлаа гээд л хаячихсан. Маш хариуцлагатай нямбай цэвэрч гарын ур дүйтэй хүн. Намайг цэцэрлэгт байхад хэний ч хүүхэд зүүгээгүй титэм гэж зүйлийг төмөр утсаар ороож хэлбэрт оруулаад тэрийгээ битүү саагаар ороогоод зүүлгэж байлаа хамгийн ганган нь би тухайн үедээ зүгээр тасрааски. Шинэ жил болоод таарах палаж олдохгүй юм ховор үед аав шууд материал аваад л помбогор мөртэй палаж оёчихно. Эгчид хүртэл тоорцогон малгай хийгээд өмсүүлчихсэн. Одоо ч машины бензин дүүргэх, машин угаах хүртэл асуудлыг аав шийдчихсэн байдаг. Аав хөдөө зугаалахаар явахдаа хүртэл жолоогоо өөр хүнээр бариулахгүй өөрөө л барина. Хамаг юмаа бэлдчихнэ. Хөдөө тоггүй газар үсээ ороомоор байна гэвэл машинд нь бүх юм байж байна. 220гаргадаг юм хүртэл авчихсан за үснийхээ индүүг залга гэчихсэн л яаж эрхлүүлэхээ мэддэг. Аав амьдралын том асуудал гарсан ч хажууд байж л байдаг аяга шанаганы асуудалд ч оролцож л байдаг. Аав ээж 2 заримдаа ямар азаар 3 охинтой болвоо хүүтэй байсан бол бас санаа зовоох асуудал ихтэй гэдгийн. Харин ямар азаар ямар буян заяагаар ийм сайхан аав ээжийн хүүхэд болоод төрчихвөө хайранд умбуулж, халамжаар энхрийлж, үргэлж хамт байгаад нь хамгийн гол нь эрүүл саруул өөрсөддөө арчаатай бие биендээ халамжтай хайртай байгаад нь маш их баярлалаа аавуушка ээжүүшка. Маш гоё халуун дулаан хайраар дүүрэн амьдралд зөв хүмүүжилтэй хүмүүс болгон 3 охиноо өсгөсөнд баярлалаа” гэжээ.