“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “AIM4R production”-ийг үүсгэн байгуулагч бүжигчин Төөгөөг олон нийт хэдийнээ таних болсон.
Бусдаас өвөрмөц сэтгэдэг бүжигчин залуу Т.Саруултөгс бүжгийн урлагаасаа хөндийрч найз бүсгүй Л.Ганзаяатайгаа Amway бизнест хөл тавьсан. Тус бизнесээр “хөлжөөд” буй тэд өдгөө Тайландад 5-нд одтой зочид буудалд амарч алжаалаа тайлж буй. Тэгвэл өчигдөр Төөгөө 30 насны төрсөн өдрөө Тайландад хоёулханаа тэмдэглэж, үнэтэй брэндийн дэлгүүрүүдээр шопинг хийсэн тухайгаа цахим хуудаснаа онцолжээ.


