Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Э.БАТ-ҮҮЛИЙН ОХИН Б.ХУЛАН: Прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого, үйл хэргийн чинь төлөө яллаж байна” гэж хэлсэн
Папарацци

Э.БАТ-ҮҮЛИЙН ОХИН Б.ХУЛАН: Прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого, үйл хэргийн чинь төлөө яллаж байна” гэж хэлсэн

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/23/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноогоод байгаа билээ.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Э.Бат-Үүлийн охин Б.Хулан цахим хуудастаа ийн бичжээ. Тэрбээр “Миний аав шиг ховорхон төрсөн зоригтон ийм зүйлд нугардаггүй юм.
Олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны төгсгөлд Монгол Улсын прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл хэргийн чинь төлөө энэ хэрэгт яллаж байна” гэж хэлсэн. Дээрээс ирсэн тушаал биелүүлэгч өрөвдөлтэй тэр хүнд ингэж хэлэхээс өөр үг олдоогүй биз. Учир нь миний аавд, миний ахад хийсэн нэг ч буруу зүйл байхгүй. Миний аав Монгол Улсыг ардчилсан, эрх чөлөөт, тусгаар улс болгон хөгжүүлэх олон жилийн тэмцлийнхээ хугацаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ улсын ардчилал, эрх чөлөөнд халдахыг завдсан хэнтэй ч шударгаар тэмцсээр ирсэн. Аавын минь хувьд Монгол Улсын хараат бус дархан байдал юунаас ч эрхэм, хамгаас үнэ цэнтэй зүйл нь. Гэвч энэ улсын сайн сайхан ирээдүйд занал хийлэгч, ардчиллыг үзэн ядагч, ард түмнийг ядуу тарчиг байдлаар барьцаалан зөвхөн өөрийн атгаг хүслээ гүйцэлдүүлэгч, хомхой шуналт сэтгэлтэй хүмүүс аавыг минь огт хийгээгүй хэргээр гүтгэн доромжилж шоронд хорилоо. Тэдгээр мунхаг хүн аавыг минь шоронд хийснээр санасандаа хүрсэн мэт бодож суугаа байх. Тэгвэл та нарын балчир ухаан дэндүү тэнэг буруу сэтгэж байна даа гэж хэлье. Миний аав шиг ховорхон төрөх зоригтон ийм зүйлд нугардаггүй, хугардаггүй юм шүү. Монголын ардчиллыг өөрийг нь, үр хүүхдийг нь, удам судрыг нь доромжилсны төлөө аав минь та нар шиг новшийн хүмүүсийн нүглийг нүдээр чинь гартал тэмцэх болно. Ардчиллын үнэ цэнийг ойлгож мэдэрсэн ард түмнийг дарангуйлж, эрхшээлдээ байлгаж чадна гэж бодож байгаа бол ядарсан, ядуу энэ хүсэл хэзээ ч биеллээ олж байгаагүйг энэ улсын, энэ дэлхийн түүхээс хараарай.

Амин хувиа бодсон шуналт бузрын хүсэл чинь одоо биелсэн мэт санагдаж сагсуурч байгаа та нарт дахин хэлэхэд үр чинь үлддэг хорвоо шүү. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр энэ бүх хэргийн үнэн нь тодрох болно. Тэр үед та нарын гэм нүгэл ил болж үр удам чинь та нарыг жигшин зэвүүцэж, тэд бүгдийн өмнө толгой гудайн гунигтайгаар амьдрах болно шүү гэдгийг тахир дутуу ухаандаа дахин дахин санаарай.

Миний гэр бүл аавынхаа гэм буруугүйг нотлох хүртэл хуулийг дээдлэн тэмцэх болно. Аавын минь гэм буруугүйг тогтоож, түүнийг цагаатган нэр хүндийг нь сэргээж чадах ХАРААТ БУС, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭГЧ, ШУДАРГА шүүх засаглал энэ улсад байгаа гэдэгт ч эцсээ хүртэл бид итгэх болно.

Амаргүй энэ үед гэр бүлд минь асар их сэтгэлийн тус дэм, урам зориг хайрлаж, дэмжиж, хүндэтгэж, дуу хоолойгоо нэгтгэн, аавын минь төлөө тэмцэж байгаа сайхан сэтгэлтэй, ухаант олон мянган хүмүүст сэтгэлийн гүнээсээ талархаж байна. ШУДАРГА ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛАХ БОЛНО” хэмээн бичжээ.

Э.БАТ-ҮҮЛИЙН ОХИН Б.ХУЛАН: Прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого, үйл хэргийн чинь төлөө яллаж байна” гэж хэлсэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.