Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт хоёр дахь амьдралаа эхлүүлж, бяцхан охинтой болоод дөрвөн сарын нүүр үзэж буй.
Хоёр дахь эхнэрээрээ фото модель, залуу жүжигчин Э.Энэрэлийг сонгосон тэрээр өдгөө өөрөө АНУ-д амьдарч буй. Харин гэргий нь монголын хамгийн үнэтэй хотхон гэгддэг Будда хотхонд охинтойгоо амьдарч байгаа.
Сошиалд тун идэвхитэй байдаг Э.Энэрэл өөрийн цахим хуудаснаа автомашиныг нь сэвтээсэн хүнийг олохгүй байгаагаа илэрхийлжээ. Түүний автомашины хамар дээр ямар нэгэн юмаар хүчтэй цохьсон, эсхүл юм унагасан нь мэдэгдэхгүй ихээхэн сэв авсан байна. Энэ тухайгаа тэрээр “Машин ийм болгосон хүнийг олж чадаагүй ээ. Дээрээс шидсэн юм олддоггүйн байна. Бөөн хохирол. Оногдож үхээгүйдээ баярлая даа” хэмээн бичжээ.

Э.Энэрэлийн хувьд энэ жил 24 настай. Тэрээр яг ямар боловсрол мэргэжил эзэмшсэн нь одоогоор нууц хэвээрээ. Дөнгөж дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа “Зүрх зогсохгүй” кинонд тоглож олноо танигдаж байсан нэгэн.

