Жил бүр зохион байгуулагддаг “Гацуурхан” шинэ жилийн цэнгүүн энэ сарын 22-нд Шангри-лад боллоо.
Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус цэнгүүн энэ жил дөрөвдэх удаагаа зохион байгуулагдсан юм. Урлаг, улс төр бизнесийнхэн цуглардаг тус шинэ жилийн цэнгүүний тасалбар энэ жил 500-700 мянган төгрөгийн үнэтэй байв. Тус шинэ жилд олны танил хүмүүс цугларсны дотор топ модель О.Пүрэвдулам найзуудтайгаа оролцсон байна.
“Топ модель” загвар өмсөгч О.Пүрэвдулам Ц.Мянганбаярын нялх амрагаар тодорч, долоо дахь охиныг нь төрүүлж өгсөн нь саяхан тэртээ 10 жилийн өмнө. Нэг хэсэгтээ тайз, загвараас хөндийрөөд байсан тэрээр сүүлийн үед бүхий л загварын шоуг алгасахгүй үзэж, өөрөө ч баярт наадмуудад оролцдог болсон байна.

Өдгөө түүний “мөнгөний гахай” шиг нөхөр нь дампуурлаа зарлаад, өөрөө “аавынд” заларч буй.

