Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар 2021 онд хийсэн ажлаа дүгнэж, шилдэг байгууллага, шилдэг бүтээн байгуулалт, шилдэг менежер, шилдэг ерөнхий инженер, шилдэг инженер, шилдэг мастер, шилдэг ажилтан, шилдэг ажлаа тодруулж, шагналыг гардуулжээ.
Хөгжлийн тулгуур Эрчим хүчний салбарын багана болсон шилдэг байгууллага хамт олон, ажилтнууд, онцлох бүтээн байгуулалт хэрэгжүүлэгч хамт олныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар хүлээн авч баяр хүргэсэн бол тус салбараас төрсөн Шилдэг Мастертаа Төрийн ордноо урьж шагналыг гардуулсан байна.
Энэ жилийн Эрчим хүчний шилдэг мастераар Б.Гантулга гэх энэ ажилтан тодорчээ. Түүнийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулсан “Салбарын шилдэг шалгаруулах комиссын шийдвэр”-ийг үндэслэн тодруулжээ. Эрчим хүчний салбарын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, бүтээн байгуулалт, инженер, техникийн ажилтнуудын ажлын үр дүн, онцгой амжилт бүтээлийг нь үнэлж ийнхүү ШИЛДЭГ МАСТЕР өргөмжлөл, мөнгөн шагналыг олгожээ.

