Жүжигчин Отгонтуяа хошин урлагийн гялалзаж яваа сайхан бүсгүйчүүдийн нэг. Алдарт эхийн хоёрдугаар одонгийн эзэн тэрээр өдгөө ханьтайгаа хамт Туркад амарч явна.
Энэ тухайгаа тэрээр “ Амьдрал бол аялал юм. Олон жил үр хүүхэд ажил төрөл гээд хоёр биендээ цаг гаргаагүй их удсан байдаг жүү . Тэгсэн харин энэ залуутай чинь 5 хоног хамт явсан чинь их зүгээр аятайхан байж болохууц залуу байх чинь ээ хэхэ” гэжээ.
Отгоогийн хувьд олон төрлийн бизнес хийж үзсэн сайхан амьдралын төлөө тэмүүлсний хүчинд сайхан амьдарч яваа бүсгүй гэсэн. Түүний хань оюутан байхаасаа ханилсан хатуу зөөлөн бүхнийг хамтдаа туулсан халамжит сайн нөхөр гэдэг.

