Түүнийг “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр нь илүү сайн таньдаг. Хартай эхнэрийнхээ ааш аягт тааруулах гэж хэрэндээ л хичээж буй даруухан эр үзэгчдэд ихэд таалагдсан гэдэг. 
Тэгвэл жүжигчин П.Баттөр энэ дүрээрээ үнэлэгдэж цөөнгүй хэдэн киноны гол дүрд тоглосон.
Харин сүүлийн үед бодибилдингээр хичээллэж, улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа түүнийг охид хүүхнүүд ихэд сонирхох болсон нь нууц биш. Бие хаа, царай зүсээр өөлөх аргагүй уран бүтээлч маань нэгэнт хоёр хүүхдийн аав, хөөрхөн бүсгүйн халамжит хань болсонд гонсойх хүүхнүүд цөөнгүй гэнэ.


Нэгэн цагт “Монголын хамгийн сайхан 10 залуу”-гын нэгээр шалгарч байсан тэрээр шинэхэн гавьяат С.Нарангийн хэд хэдэн клипэнд тоглосон. Тэрээр дууны эзэндээ баяр хүргэхээр иржээ.



