Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өнгөрсөн намар эх орныхоо урд хилээс хойд хил хүртэл 1047 км газар гүйлт хийж, монгол бүсгүй хүний тэсвэр тэвчээрийг харуулсан билээ.
Тэгвэл Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өмнөд хилээс хойд хил хүртэл 48 хоногийн турш 1047 км замыг туулж,
Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн шинэ дээд амжилт тогтоосон хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамд ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН хүртээжээ.




