Монголын парламентийн хамгийн залуу гишүүн гэгдэх болсон Э.Батшугарыг улс төрийн хүрээнийхэн “Нялх Сэнгүм” хэмээн хочилдог.
Учир нь аав нь “гэр бүлийн” намаа татан буулган байж, хүүгийнхээ улс төрийн ирээдүйг МАН-д “худалдаж” өдгөө УИХ-ын гишүүн болоход их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй.

Сэхээтэн гэр бүлд төрж өсөн өндөр боловсрол эзэмшсэн түүнийг хэвлэлийнхэн “олзолж” хүүхдэрхүү гэнэн төрх, бага зэргийн дультраа буюу хэл ярианы “асуудалтай”-г илрүүлж байсан цаг саяхан.
Тэгвэл мань хүн гишүүн болсон биш хэл ярианы засалд явсан бололтой. Өөрийгөө бүтэн үгээр бүрэн илэрхийлж, хэл яриандаа олны анхаарлыг татахаа больжээ.





