Булган аймгийн Могод сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин, жүдо бөхийн ОУХМ Э.Энхбат өнгөрсөн баасан гаригт нас барса н билээ.

Монголын спортын тод од, түмний хайр, хүндлэлийг хүлээсэн түүнийг эцсийн замд нь үдэх ёслол маргааш болно. Э.Энхбат агсныг маргааш 05,40 минутад Спортын төв ордноос үдэх юм .
Түүний гэргий Б.Нандинцэцэг цахим хуудаснаа “Хайрт ханиа сүүлчийн замд нь 12-31ны өглөө 5:40өөс Спортын төв ордоноос үдэх боллоо.
Ханийн дээд ,хүний дээд,жинхэнэ эр хүн чамдаа бид бүхэн үүрд хайртай.
Хэлэх үг дэндүү их байна”гэжээ.


